Тухайн улсын хөгжлийн нэг үзүүлэлтэд такси үйлчилгээ яалт ч үгүй ордог. Гэтэл нийслэл хотын маань таксины үйлчилгээний хүртээмж жилээс жилд улам хумигдаж, агшин давжаарсаар байна. Нийслэл хотын зам талбайг хувийн таксичид бүрэн эзэлж, иргэдийг шулж, зүй бусаар ханддаг хэмээх гомдол тасардаггүй энэ л үед иргэд албан ёсны зөвшөөрөлтэй "Улаанбаатар такси" компанид ихэд найдлага тавьж үйлчлүүлэх болсон. Гэтэл сүүлийн үед мөн л "Улаанбаатар такси" компанийг дагасан хэл ам тасрахгүй байна.
Наад зах нь такси дуудахад минут нь 550 төгрөгийн үнэтэй байдаг. Гэвч дуудлагын хариу ихэвчлэн "ойрхон такси байхгүй" гэнэ. Гэвч энэ хариуг нь сонссоор байтал 2 минут өнгөрч төлбөр аль хэдийнэ 1100 төгрөг болчихно. За тэгээд азаар такси нь байж таарахад үйлчилгээнд ирж байгаа такси нь бохир заваан, амартизатор нь ажилладаггүй, суудал нь хэр дагд баригдсан гэх мэт асуудал их.
Үйлчилгээ явуулаад удаж байгаа ч яагаад үйлчилгээ нь сайжирсан шинж байдагггүйг үйлчилүүлэгчид дуу нэгтэй хэлж байна. Уг нь энэ төрлийн үйлчилгээг нэгэнт л эрхэлж байгаа бол үйлчилгээнд явж байгаа таксиныхаа тоо ширхгийг хангалттай болгомоор юм. Аль эсвэл таксины үйлчилгээ эрхэлсэнээсээ илүү их "уучлаарай ойрхон такси байхгүй байна" утасны дуудлагаараа үйлчилгээнийхээ ашгийг олоод байдаг юм болов уу?
/ИРГЭДИЙН ГОМДОЛ.../