Дөнгөж саяхан гэмтлийн эмнэлгээс уруудах замд шатахуун тээвэрлэж явсан Тэс петролиум компанийн машин осолдож, шатахуун нь асгарчээ. Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиж асгарсан шатахууныг соруулах ажиллагаа явагдаж байна. Мөн энэ үеэр тэр хавийн авто замын хөдөлгөөнийг хаасан байгаа аж.
Тиймээс энэ хавиар зорчиж яваа жолооч нарыг тамхины иш, чүдэнз цонхоороо хаяхгүй байхыг албаныхан анхааруулж байна.