Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан “Мичид траст”, “Эх жаргалан трейд” компанийн тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Дээрх аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн байна.