Та чипс худалдан авахдаа савласан бүтээгдэхүүн худалдан авч байна гэж боддог уу? Тэгвэл энэ нь асар том эндүүрэл юм.
Судлаачдын үзэж байгаагаар, хүмүүсийн 57 хувь нь телевизийн нэвтрүүлэг үзэж байхдаа, 41 хувь аян замд явахдаа, 34 хувь нь ном уншиж суухдаа, 30 хувь сэтгэл санаагаар унасан, 27 хувь нь хийх юмгүй уйдсан үедээ чипс иддэг байна.
Тэгвэл хүүхэд залуус бүү хэл томчуудын дурлан иддэг чипсийг юугаар хийдэг вэ? Чипсний ихэнх үйлдвэрүүд эрдэнэшиш, буудайн гурилаар чипс хийдэг байна. Чипсэнд хэрэглэдэг крахмал нь элгэнд маш муу. Учир нь крахмалыг элэг глюкоз болгож хуримтлуулдаг учраас өөхлөх эрсдэл дагуулдаг байна. Гурил, крахмал дээр олон янзын синтетик нэмэлтүүд хийгээд өндөр хэмд, хямдхан тосонд шарж болгодог. Хямд өртөгтэй бүтээгдэхүүн гаргахын тулд хямд тос сонгодог нь гол аюул болж байна.
ЧИПС - орцонд төмс ордоггүй юу?
Төмсөөр чипс хийхээ больсон гэж хэлж мэдээж болохгүй. Гэхдээ төмсөөр хийдэг компаниуд нь байгалийн бус, генийн өөрчлөлттэй төмс хэрэглэж байна. Өөрчлөлттэй төмс гэдэг нь өө сэвгүй, зөв хэлбэртэй, генетикийн өөрслөлтөд орсон төмс байдаг. Энэ төмсөө мэдээж хэрэг хямд тосонд шарна. Ингээд төмсний бүх чанарыг алдагдуулж байгаа юм.
ЧИПС - Ходоодны шарх, харшил, цээж хорсох өвчнийг дагуулдаг
Энэ бол чипсэнд дурлагчдын хамгийн наад захын “энгийн” өвчин. Давс хэтрүүлснээр даралт ихсэх, зүрх судасны өвчтэй болох эрсдэлтэй. Хамгийн том аюул нь хүүхдийн боловсорч төлжиж гүйцээгүй бие махбодод илэрнэ! Энэхүү бүтээгдэхүүн нь хэт таргалалт, ходоод гэдэсний замыг цочроох, тархиний үйл ажиллагаа муудах, хоол тэжээлийн огцом хэрэгцээ, харшил үүсгэх, элэг, бөөрний үйл ажиллагааг муудах зэрэг сөрөг нөлөөг дагуулна.
Эрдэмтдийн судалгааны дүнд 1980-аад оноос чипсний сөрөг талыг мэдэж эхэлсэн. Чипс нүүрс ус, өөх тос, амт оруулагч, хүнсний будаг зэргийг хольж чипсийг гаргаж авдаг болсон нь тэрнийг аюултай амттан гэхэд хүргэсэн юм.
Шведийн эрдэмтэд чипсэнд маш аюултай хавдар үүсгэгч бодис байдгийг нотолсон байна. Жишээлбэл, “акриламид” хэлж болно. Энэ нь цагаан тунгалаг өнгөтэй, усанд уусдаг талст бодис юм. Энэ бодис нь мэдрэлийн системийг дарангуйлдаг бөгөөд хавдар судлаачдын үзэж байгаагаар эсийг генийн өөрчлөлтөд оруулж, гэдэсний хөндийн хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоожээ. Акриламид нь нүүрс усаар баялаг хүнсийг халаахад үүсдэг. Гэхдээ уг хүнсийг чанахад биш шарахад үүсдэг байна. Шарах явц нь тийм ч муу зүйл биш боловч нэг тосонд олон дахин шарах явц явуулах нь маш хортой. Учир нь тос нь маш хүчтэй хорт нөлөө бүхий бодис ялгаруулдаг. Харин чипсийг хэдэн удаа, ямар тосонд шарж байгааг, түүнд ямар хэмжээний акриламид” агуулж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Стокхолмын эрдэмтдийн нотолсноор нэг кг чипсэнд 2000 микро грамм хүртэлх аюултай бодис агуулагдаж байдаг бөгөөд энэ нь нэг киллограм шарсан махнаас 40 дахин их хэмжээтэй байгаа юм.