Цаг үеийн мэдээ

        Өчигдөр буюу даваа гарагт сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусаж, хичээл эхэлснээр замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн билээ. Үүнтэй холбоотой Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 267-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж бэртжээ.  Тэгвэл нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явнаар Honda Civic маркийн автомашин, Daewoo маркийн автобустай мөргөлдөж, жолооч 29 настай эмэгтэй А болон  4-8 насны  гурван хүүхэд гэмтсэн байна. Ослын улмаас хүүхдүүдийн хөл, гар нь хугарч гэмтжээ.

        Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд иргэдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, 0-10 насны хүүхдээ хичээл сургуульд нь харгалзахгүй хүнгүй явуулахгүй байхыг анхааруулж байна.  

Таны сурталчилгаа