УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нь 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд зуурдаар нас барсан билээ. УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ хэвлэлийн хурал хийсэн юм. Хэвлэлийн хуралд талийгаачийн охин Б.Цэлмэг, хүү Б.Ганхүлэг, өмгөөлөгч Ж.Батхуяг нар оролцсон. Харин уг хэвлэлийн хурлаас цагийн дараа УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр твиттер хуудаснаа " NTV телевизийн Ундрахжаргалант нь зохион байгуулалттай хэвлэлээр ташаа мэдээлэл тараах гэж байна. Яг одоо цагдаад өгнө. Харин цагдаа хэргийн бодит үнэний талаар мэдээлэл хийхийг шаардаж байна" гэжээ. Харин түүнийг ийн жиргэсний дараахан Сэтгүүлч Ундрахжаргалант өөрийн Фэйсбүүк хуудаснаа "Юун гуя гэдэг шиг Н.Номтойбаяр гишүүн намайг цагдаад шалгуулна гээд ороод ирэв. Өнөөдөр хэвлэлийн хурал дээр ямар ч хүний хэр яриагүй. Мэдээлэлтэй холбогдох зургийг сэтгүүлчид хүссэний дагуу авч, дамжуулан өгсөн болно. Гэтэл тэр яагаад өөртэйгөө холбож ойлгоод байгааг би лав ойлгохгүй нь" хэмээн бичжээ.