Монгол улс Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг 3 жил хэрэгжүүлж Элэгний вирус тоолуулах шинжилгээ хийсэн лаборториудад улсаас мөнгө өгсөн. Гэтэл 90 мянган хүний шинжилгээг буруу хийсэн байх болзошгүй мэдээлэл байна ДЭМБ -аас 28 лаборторийн хариуг шинжлэхэд 70 гаруй хувь нь буруу гарчээ. Шинжилгээний хариу буруу гарснаар үүсэх сөрөг нөлөө их. Хэрэв хариу буруу байвал тэр хүний эмчилгээ тэр чигтээ үр ашиггүй. Шал дэмий зүйлд улсаас мөнгө гаргасан болж таарна. Нөгөө талаас В,С вирустэй хүнийг эрүүл гэж шинжилсэн бол тэр хүн бүх насаараа эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад амь насаа алдах ч эрсдэл үүсэж болох юм.
Хяналт байхгүйгээс олон хүний шинжилгээний хариу буруу гарсныг дотор нь ажиллаж байсан албаны эх сурвалж бидэнд хэлсэн. Шалгалтад тэнцээгүй, шаардлага хангаагүй лабораториуд өдгөө эрхээ сэргээхийн тулд “Бид тоног төхөөрөмжөө сольсон” хэмээн шүүхээр явж байгаа аж. Тэгвэл шинжилгээ нь буруу гарсан иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, улсаас гарсан тэр их мөнгийг хэн барагдуулах вэ?