Хөвсгөл аймгийн Мөрөн суманд коронавирусний батлагдсан тохиолдол шинээр / Улаанбаатар хотоос үүсэлтэй 2, Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 1 хүн / 3 тохиолдол бүртгэгдсэн тул аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Аймгийн Онцгой комиссоос:
-Мөрөн суманд өнөөдөр буюу 2021.03.24-ны 23 цагаас 3-р сарын 29-ний 06 цаг хүртэл ТЭГ зогсолт хийх
- Иргэдийн Мөрөн сумруу орох гарах хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа.
- Хүнсний дэлгүүрүүд ажиллана.
- 0 зогсолтын үед ажиллах шаардлагатай нэр бүхий 19 байгууллагууд ажиллана, бусад байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоолоо.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн шуурхай штаб