Цаг үеийн мэдээ

Утааны сонсголоор стандартын бус шахмал түлшний талаар яригдав. Улаанбаатар хот утааны гамшигт өртсөн гол шалтгааны нэг нь хяналтын тогтолцоо алдагдсан явдал. 2022 оноос хойш Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаснаас хойш нийслэл маань эзэнгүй айл шиг болж, төрийн хяналт сулран, иргэдийн эрүүл мэндэд аюул учрах нөхцөл бүрдсэн.

Үүний нэг тод жишээ бол "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэж буй шахмал түлш. 2019 онд шахмал түлш нь MNS:5679-2019 гэх стандартын дагуу үйлдвэрлэгддэг байсан. Гэтэл 2022 онд уг стандартыг сольсон байна.

-Одоо хэрэглэж буй барьцалдуулагчийн стандарт Монгол Улсад алга.

-Ийм нөхцөлд үйлдвэрлэл явуулах нь хууль бус үйлдэл.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад байхгүй стандартын дагуу түлш үйлдвэрлэж, иргэдийг угаарын эрсдэлд оруулж байна гэсэн үг. "Тавантолгой түлш" компани дэргэдээ лабораторитой болж, өөрсдөө дээжийн шинжилгээ авч, өөрсдөдөө дүгнэлт гаргадаг болжээ. Тэд төрийн хяналтгүйгээр бүтээгдэхүүнээ өөрсдөө баталгаажуулж, эрүүл мэндэд аюултай эсэхийг гаднын хяналтгүйгээр шийдэж байна. Энэ бүхэн хяналтгүй, стандартгүй, дүрэм журамгүй болсон Улаанбаатарын утааны гамшиг хэрхэн эхэлснийг харуулж буй бодит жишээ юм.

Таны сурталчилгаа