Реппер Канье Уэст болон түүний эхнэр Бьянка Ценсори нарын Грэммигийн шагнал гардуулах ёслолд оролцох эрх цуцлагдсан гэх мэдээлэл цахим орчинд шуугиан тарьж байна.
Ялангуяа Бьянкагийн онцгой загвартай, нэлээд задгай даашинз нь энэ шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй гэх таамаг гарчээ.
Харин үүний дараа Канье өөрийн цахим хаягтаа эхнэрийнхээ улаан хивсэн дээрх зургийг нийтэлж "Миний хайр хамгийн үзэсгэлэнтэй” хэмээн бичсэн ч удалгүй постоо устгасан байна.
Грэммигийн зохион байгуулагчид үнэхээр хосыг хөөсөн үү?
Энэ талаар албан ёсны тайлбар гараагүй байгаа ч, тэднийг урилгагүй үлдээсэн гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Канье Уэст өмнө нь Грэммигийн тайзан дээр дураараа гарч, шагнал гардуулах үйл ажиллагааг тасалдуулж байсан удаатай. Тиймээс энэ удаад түүний ирэхийг урьдчилан хориглосон байх магадлалтай.
Ямартай ч, репперийн цочир авир, эхнэрийнх нь хувцаслалт хоёр Грэммигийн улаан хивсэн дээр эргэн ирэхэд нь саад болж байгаа бололтой.
Zugii
2025-02-04
Өөрөө нэг төрөлд нэр дэвшсэн, уригдаагүй биш уригдаж ирсэн. Хөөгдөж явсан биш өөрөө үйл ажиллагаанд оролцолгүйгээр улаан хивсэн дээр зургаа татуулчихаад буцсан гэсэн шүү.