Цаг үеийн мэдээ

Нийслэлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт аюулгүй ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийн ажиллаж байна.

Шалгалтаар 500 ширхэг  хазайсан шон, 47 ширхэг таггүй шон, 1345 ширхэг гэрэлтүүлгийн шон өнгө үзэмж нь зэвэрч муудсан, 209 ширхэг асахгүй, эвдэрч хэмхэрсэн гэрэлтүүлгийн толгой, 25 ширхэг бүрэн бүтэн байдал нь алдагдсан удирдлагын самбар, 700 метр ил задгай унжилт ихтэй сип утас зэрэг зөрчил дутагдлуудыг илрүүлж Улсын ахлах байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтэд хяналт тавин, шалгалтын ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 

Таны сурталчилгаа