Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан “Сонгинохайрхан уулын хишиг” улс, аймгийн алдар цолтой эрэмбэ, чансаатай хүчит 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” СХ, “Хос түрүү” ХХК, “Атар трейд” ХХК, Таван-Хан дэвжээний бөх, улсын харцага Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” СХ, "Од" групп, "Их Монгол" Сан, "Эм Жи Ө транс" ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэв. 

Их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Нью Майнд" групп, "Булган Хан" дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" СХ, "Заамар өгөөж хайрхан" ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа. 

Дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, аймгийн арслан Л.Цээсүрэн, аймгийн заан М.Даваасүрэн, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар үлдэв. Уран барилдааны шагналыг аймгийн харцага Д.Пүрэвдоржид гардуулав. 

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-ны Ням гарагийн 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.

Таны сурталчилгаа