Хүнсний гол нэрийн чухал бүтээгдэхүүн өндөг. Өндөгний зах зээлд өөрийн гэсэн амжилтаа дархалж, шувууны аж ахуйг хөгжүүлж байгаа “Түмэн шувуут” ХХК-ийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцав. "Түмэн Шувуут" ХХК-ийн Их булаг Шувууны аж ахуйн-2 төслийн бүтээн байгуулалтын явц, эко бордоо үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд “Манай улс жилд 330 сая өндөг хэрэглэдэг бөгөөд үүнийхээ 50 хувийг дотоодоосоо хангаж байна. "Түмэн шувуут" ХХК-ийн гол онцлог нь Биотермийн аргаар эко бордоо, олон төрлийн тэжээл үйлдвэрлэж байгаа нь зах зээлээ олсон чухал үйлдвэрлэл.
Бид шувууныхаа сангасаа ийнхүү бордоо болгосон нь хөрсийг сайжруулах давуу талтай” гэв. Тус компани “Агро фийд” тэжээлийн үйлдвэрээ өргөжүүлэн, мал амьтны уураг, амин хүчил, витамин, эрдэс бодисын тэнцвэрийг хангасан олон нэр төрлийн тэжээл үйлдвэрлэж буйнхаа дээжийг дэлгэн сонирхууллаа.