Цаг үеийн мэдээ

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний -57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Дария Курбонмамадоваг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар Гранд Слам ангилалаас анхны алтан медаль хүртлээ. Үүнээс өмнө Л.Энхрийлэн Их дуулгаас нийт 3 хүрэл медаль хүртээд байсан.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо 

Таны сурталчилгаа