Барууны олон нийтийн сүлжээгээр тархаж буй зургуудаас харахад гүүрэн дээр гал асааж, бичигтэй урт даавуунууд өлгөсөн байжээ. Тэдний нэг дээр ажил хаялт хийхийг уриалж, Си даргыг түлхэн унагаахыг уриалсан бол нөгөө дээр нь "Бидэнд PCR-ын шинжилгээ биш хоол хүнс хэрэгтэй. Бид тусгаарлалт биш эрх чөлөөг хүсэж байна. Бид худал хуурмаг биш хүндэтгэлийг хүсэж байна. Бид соёлын хувьсгал биш шинэчлэлийг хүсэж байна", Бидэнд удирдагч биш харин үг хэлэх эрх хэрэгтэй. Бид боол биш иргэн байхыг хүсэж байна" хэмээн бичсэн байжээ.
Хятадын эрх баригчид уг үйлдлийн талаар эшлэлүүдийг олон нийтийн сүлжээнээс нэн даруй устгаж байна. Хятадын Weibo платформ дээр уг эсэргүүцэл дурдагдсан Beijing, bridge болон IsawIt гэсэн хаш тагтай бичлэгүүдийг блоклосон бол "Си Тон Гүүр" дууг Хятадын хөгжмийн үйлчилгээнээс хассан байна. Түүнчлэн Хятадын WeChat мессенжер гүүрний зургийг хуваалцсан хэд хэдэн хэрэглэгчийн профайлыг түр хаасан гэх мэдээлэл байна.
Бээжинд болсон эсэргүүцлийн үйлдэл ням гарагт нээлтээ хийх Коммунист намын их хурлын өмнөх өдөр болсон бөгөөд уг хуралд олон мянган төлөөлөгч оролцох юм. Их хурлаар 69 настай Си Жиньпин гурав дахь удаагаа намын даргаар дахин сонгогдох төлөвтэй байна. Өмнө нь энэ албан тушаалд таван жилийн хугацаатай хоёр удаа сонгогдож, 70 нас хүртэл хязгаарлагддаг байсан байна.
Эх сурвалж: Радио Свобода