Хими талаасаа өнгөгүй, нүдэнд харагдахгүй, өндөг шиг хурц үнэртэй, хортой хий.
Хувийн жингийн хувьд агаараас хүнд. Агаараас хүнд учир хүний амьсгалын түвшинд байна гэсэн үг.
Усанд уусамтгай, устай урвалд орж хүхрийн хүчил үүсгэдэг.
SO2 + H2O → H2SO3
Хүхрийн хүчил нь идэмхий шинж чанартай, маш хүчтэй хүчил.
Амьсгалаар орсон хүхэрлэг хий салст бүрхэвч дээр устай нэгдэж хүхрийн хүчил үүсгэдэг гэсэн үг. Дээрээс нь агаар чийгшил их үед илүү муу.
Агаар дахь хүхэрлэг хийний хэмжээ 28.6 mg/m3 –ээс хэтэрсэн үед амьсгалын замын салст бүрхэвч гэмтэж хөөж хавагнаж эхэлдэг байна. Ханиалгах, цэр гарах, амьсгаадах шинж тэмдэгүүд илэрч улмаар уушигний багтраа, гуурсан хоолойн үрэвсэл үүсгэдэг. Сүүлийн үед УБ-ын агаарт хүхэрлэг хийн хэмжээ 200-250mg/m3 байна.
Хүхэрлэг хий дэлхийн түүхэнд хар толбо болж үлдсэн нь Лондонгийн үхлийн манан юм.
1952 оны 12000 хүний ам насыг авч одсон “ЛОНДОНГИЙН ҮХЛИЙН МАНАН”-ийн шалтгаан нь ерөөсөө хүхрийн давхар исэл, хүхрийн хүчил, азотын давхар ислийн агаар дахь хуримтлал байлаа.
Салхигүй тогтуун, агаарын чийгшил ихтэй орчинд агаараас хүнд хувийн жинтэй хүхэрлэг хий агаарын чийг буюу устай урвалд орж хүхрийн хүчил үүсгэн олон мянган хүний амийг авч одож.
Ихэнх хүмүүс нь амьсгалын замын өвчлөлөөр (хүчилтөрөгчийн дутагдал, бөглөрөл, хоёрдогч халдвараар) нас барсан тул томуугийн халдвар дэгдсэн гэж үзэх гэж оролдсон ч тун удахгүй шалтгаан нь агаарын хүхэрлэг хий байсан нь тодорхой болсон байдаг.
Pm 2,5 pm10 дээрээ нэмээд өндөр концентрацитай хүхэрлэг хийн асуудал!