Цаг үеийн мэдээ

6 сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглогдох хүүхдийн үзвэрүүдийн мэдээллийг танилцуулж байна.

Булцгар найзуудын адал явдал

Хүүхдийн баярт зориулсан Булцгар найзуудын адал явдалт хүүхдийн жүжигчилсэн маскот тайзны тоглолт.

Хаана: Үндэсний соёл амралтын хүрээдэнд байрлах White Rock Center-т

Тоглолтын цагууд: 19:00

Насын хязгаар: 3+

Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч: 

А бүс /ногоон/- 45,000₮

Б бүс /шар/- 35,000₮

С бүс /цэнхэр/- 25,000₮ байна.

Жич: ТАСАЛБАР БҮР БЭЛЭГТЭЙ

Зохион байгуулагч: Булцгар хүүхдийн брэнд

Мэдээлэл авах утас: 86854828, 86104828

Шидэт чулууны эрэлд

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны ах эгч нар нь Хүүхдийн баярыг тохиолдуулан Шидэт Чулууны Эрэлд Цоо шинэхэн адал явдалт хүүхдийн жүжиг өргөн барихад бэлэн боллоо. Үлгэрийн ертөнцөөр анги хамт олон найз нөхөд ах эгч дүү нартайгаа хамтдаа аялахыг урьж байна.

Төрөл: Theatre

Зохион байгуулагч: МҮЭ-Соёлын төв Ордон

Хаана: МҮЭ-Соёлын төв Ордон

Хэзээ: 2023-06-01

Цаг: 13:00

Дэлгэрэнгүй мэдээллийг: 90050096.90090038

"ҮЗЭСГЭЛЭНГОО БА ЖОНОН” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Хүүхдийн баярт зориулан хүүхэд багачуудын хамгийн сайн мэдэх “ҮЗЭСГЭЛЭНГОО БА ЖОНОН” хүүхдийн жүжгийг авьяаслаг залуу жүжигчдийн сонирхолтой тавилтаар хүүхэд багачуудад зориулан тоглогдоно.

Төрөл: Theatre

Зохион байгуулагч: Соёл амралтын Зайсан хилл цогцолбор

Хаана: Zaisan Hill Event Hall

Хэзээ: 2023-06-01

Цаг: 15:00

Үргэлжлэх хугацаа: 70 минут 

Насны ангилал: 3+  

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 94118939, 94088939, 94078939 

CHILDRENS DAY

Хайр цацруулдаг бяцхан үрстэйгээ 6сарын1-нд юу хийхээ төлөвлөж чадахгүй байна уу?

Тэгвэл Та Хүүхдийн баяраар гэр бүл, найз нөхөдтэйгөө гайхалтай нэгэн өдрийг Улаанбаатар хотын хамгийн том террассд Гайхамшигтай том фестивальд бидэнтэй хамт өнгөрүүлээрэй. 

Бид та бүхэндээ бяцхан ханхүү гүнжүүддээ хамтлаг дуучин,уран бүтээлчид болон гайхалтай циркийн үзүүлбэр илбэ шидээр дүүрэн гайхалтай өдрийг 2 насны ангилалтай санал болгож байна.

Төрөл: Music

Зохион байгуулагч: Z TERRA

Хаана: ZAISAN HILL Z-TERRACE РЕСТОРАН

Хэзээ: 2023-06-01

Цаг: 12:00

12:00-15:00 цаг хүртэл  3-8 нас

15:00-18:00 цаг хүртэл 9-16нас

Хүүхэд тасалбар: Өдрийн хоол, ice tea, хүүхэд бүхэн бэлэгтэй 59'000

Том хүн: Хоол, Ice tea, 49'000

Холбогдох дугаар : 99116934, 99117034, 99236083

"Magic box” хүүхдийн жүжиг

Про театрын бүтээл Magic Box хүүхдийн шоу тоглолт нь бага насны хүүхдүүдийн сонирхол, нас сэтгэхүйн онцлогт тохирсон театрын урлагийн олон төрлүүдийг өөртөө агуулсан мэргэжлийн өндөр түвшинд туурвисан тайзны бүтээл юм.

Хаана: РЦНК

Хэзээ: 2023.05.27,28 06.01

Зохион байгуулагч: PRO theatre 

Тоглолтын төрөл: жүжиг

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Насны ангилал: 3+

Тасалбарын үнэ: 20,000 төгрөг

”Мэлхий гүнж“ хүүхдийн жүжиг

"Dream Day" хүүхдийн театраас Хүүхдийн баярт зориулан Дэлхийн нэрт хүүхдийн киноны найруулагч, продюсер Жон Эдвард Маскерын шилдэг бүтээлүүдийн нэг сургамжит, хөгжилтэй, хөнгөн өгүүлэмж, этгээд өвөрмөц баатруудаараа хүүхдийн зүрх сэтгэлийг татаж чадсан хүүхэлдэйн кино, эх зохиолоос нь сэдэвчилсэн МЭЛХИЙ ГҮНЖ- хүүхдийн жүжгийг тоглох гэж байна.

Хаана: Монголын Хүүхдийн Ордон

Хэзээ: 2023.05.27,28

Зохион байгуулагч: Dream day Kids Event center

Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Насны ангилал: 5+

Тасалбарын үнэ: 25,000 15,000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 11333666, 80373373

"Шидэт чулууны эрэлд"

A Film ээлжит уран бүтээлээ эх үрсийн баярыг тохиолдуулан "Шидэт чулууны эрэлд" цоо шинэхэн адал явдалт хүүхдийн жүжгээ өргөн барихад бэлэн боллоо.

Хаана: МҮЭСТО-д 

Хэзээ: 2023/05/30 - 2023/06/01 өдрүүдэд 

Зохион байгуулагч: A Film

Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг

Үргэлжлэх хугацаа: 70 минут

Насны ангилал: 4+

Тасалбарын үнэ: 45,000 төгрөг

"Madagasgar Шидэт орны нууцаар" 

Favway Уран бүтээлийн нэгдлийн зүгээс “Madagasgar Шидэт орны нууцаар" хүүхдийн жүжгийг ээлжит тайзны уран бүтээл болгон хүүхэд багачууд дүү нартаа зориулан хүргэж байна.

Хаана: Ulaanbaatar Palace

Хэзээ: 2023/05/31 - 2023/06/02 өдрүүдэд 

Зохион байгуулагч: FAVWAY Уран бүтээлийн нэгдэл

Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг

Үргэлжлэх хугацаа: 80 минут

Насны ангилал: 4+

Тасалбарын үнэ: 20,000 25,000 төгрөг

"Алиса" хүүхдийн жүжиг

Dream Day театрын хамт олон хүүхэд багачууддаа зориулж Английн зохиолч Льюис Кэрроллын "Алиса гайхамшгийн оронд" бүтээлээс сэдэвлэн цоо шинэ, адал явдалт хүүхдийн жүжгийг бүтээлээ.

Хаана: Монголын хүүхдийн ордон

Хэзээ: 2023/05/31 - 2023/06/04 өдрүүдэд 

Зохион байгуулагч: Dream Day theater

Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг

Үргэлжлэх хугацаа: 50 минут

Насны ангилал: 3+

Тасалбарын үнэ: 30,000 төгрөг

"Гремикс" Тоглоомын ертөнцөд алдагдсан нь

Хорон санаат хиймэл оюун ухаан тоглоомын ертөнцийг өөрийн болгож хүүхэд бүрийг дэлгэцэнд донтуулах болно. Харин тоглоомын ертөнцийг аварч хүүхэд бүрийг чөлөөлөх баатраар Gremix сонгогдох болно. Ингээд Gremix баатар болж чадах болов уу? Гэдгийг та бүхэн 6 сарын 1-нд хүрэлцэн ирж үзээрэй.

Хаана: Crocus event hall

Хэзээ: 2023/06/01  

Зохион байгуулагч: Гремикс

Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг

Үргэлжлэх хугацаа: 70 минут

Насны ангилал: 5+

Тасалбарын үнэ: 45,000 99,000 төгрөг

"Ноён талхны үсчний газар" хүүхдийн жүжиг

Хаана: UG Palace

Хэзээ: 2023/06/01.02  

Зохион байгуулагч: Lanz sound studio

Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг

Үргэлжлэх хугацаа: 70 минут

Насны ангилал: 3+

Тасалбарын үнэ: 40,000 төгрөг

"Ноён талхны үсчний газар" хүүхэлдэйн киног албан ёсны эрхтэйгээр хүүхдийн жүжиг болгон хүүхэд багачууд та бүхэндээ хүргэж байна.

Таны сурталчилгаа