Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлийг сайжруулах зорилгоор "ХҮҮХДИЙН ХООЛ" үндэсний чуулганыг өнөөдөр /2023.06.06/ Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд А, Д аминдэм, төмөр, цайр, селен, иод эмгэг зэрэг бичил бодисын дутал буурахгүй байна. Нийт хүүхдийн 2,8 хувь нь туранхай, 7,3 хувь өсөлтийн хоцролттой, таргалалт 6,7 дахин нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна.
Энэ нь давс, сахар, өөх тосны агууламж ихтэй, шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй шууд холбоотой.
Тиймээс Шадар сайд, БШУ-ны сайд, ЭМ-ийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Цаашид хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай юм.