Цаг үеийн мэдээ

Хонь: Эерэг бодол санаа амьдралыг зөв чиглүүлж чадна. Та өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хир их зүтгэл гаргаснаа өөрөөсөө асуу. Мөрөөдөлдөө үнэнч бай. Өөрийгөө зөв зам дээрээ зогсож байгаа гэдэгтээ итгэлтэй бай. Одоо амаргүй байгаа ч та мөрөөдлөө биелүүлнэ гэдэгтээ итгэ. Тайван суугаад өөрт хэрэгтэй төлөвлөгөөг боловсруул.

Үхэр: Илэн далангүй, шударга шулуун зан чанар хэрэг болно гэдгийг санаарай. Гэхдээ бусдад өөрийн давуу талыг харуулах гэж улайрах хэрэггүй. Сонирхолтой хүнтэй танилцах боломжийг бүү алдаарай. Нөлөө бүхий хүмүүсийн тус дэм амьдралд тань ихээхэн өөрчлөлт авчирна. Эрүүл мэнддээ анхаар. Харшил болон хууч өвчнөө дахин хөдлөхөөс сэргийл.

Ихэр: Танд итгэл найдвар, инээд баяслыг од эрхэс бэлэглэж байна. Найз нөхдийнхөө итгэлийг алдахгүйн тулд илүү хичээх хэрэгтэй байж магадгүй. Өнөөдөр бусдыг шүүж эсвэл зөвлөгөө өгөх гэж оролдсоны хэрэггүй. Зовлон тохиолдсон хэн нэгнийг зүгээр л сонсоход бэлэн бай. Хайрын харилцаанд ээдрээ гарч болно. Ганц бие эмэгтэйчүүдийг таалагддаг хүн тань болзоонд уривал бүү татгалзаарай.

Мэлхий: Өнгөрсөн сайхан дурсамжаа дурсах нь урам зоригоор дүүрэн болгоно. Гэр бүлийн гишүүд болон ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх нь таныг баярлуулах бололтой. Хайртай хүн тань сонирхолтой бэлэг дурсгалыг танд өгөх болно. Адилхан сонирхолтой найзууд уулзах нь амралтын өдрийг сэтгэл татам болгохоор байна

Арслан: Чөлөөт цагаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүл. Арилжаа наймааны ажил ашигтай байх болно. Гэхдээ зарим хүмүүс урьдын өр ширнээс болж санхүүгийн дарамтад орж болзошгүй. Та дуртай зүйлээ хийнгээ эрүүл мэндээ сайжруулах боломжийг сонирхох бололтой. Энэ үед юу хийх хэрэгтэй талаар тодорхой заавар өгч чадах мэргэжлийн хүмүүстэй уулз. Хууч өвчин хөдөлбөл эрүүл мэндэд таагүй байдал үүснэ.

Охин: Эрүүл мэндийнхээ төлөө одоогийн амьдралын хэв маягаа өөрчлөх нь зүйтэй. Гэр бүлийн хүмүүстэйгээ сайтар ойлголцох нь таны эрүүл мэндэд тустай. Хэрвээ өдөр тутмын зөв дэглэм барьж чадахгүй байгаа бол нарийн төлөвлөгөө гаргаж сурах цаг нь болсон гэсэн үг. Бусдын нөлөөнд хэт автахаас сэргийл.

Жинлүүр: Амрах цаг хэрэгтэй байгаа тул өнөөдөр ачаалал авах хэрэггүй. Тайван орчинд амрах нь завгүй ажлын дараа таны эрч хүчийг сэргээх хамгийн сайн үйлдэл болно. Оюун санааны тайвшрал нь материаллаг байдлын дарамт шахалтаас таныг гаргах болно. Гэр бүлийнхээ хүрээнд аз жаргалтай байх үйл ажиллагааг зохион байгуул

Хилэнц: Хэрэв амьдралд тань үл ойлголцол гарвал болгоомжтой бай. Таны тэвчээргүй зан алдаанд хөтлөх бөгөөд ноцтой асуудал гаргахаас өмнө өөртөө хяналт тогтоо. Хэрэгтэй зөвлөгөө таны санаанд таарахгүй байсан ч тэвчээртэй байгаарай. Таны зөн совин хурц байгаа үе тул дотоод мэдрэмжээ чагна. Таны зүрх сэтгэл үнэнч байх болно.

Нум: Олон ажил амжуулах хэрэгтэй болно. Гэр орны тав тухыг сайжруулах боломж гарч магадгүй. Та сайхан орчныг хүснэ. Тиймээс түүнийхээ төлөө хичээх хэрэгтэй бололтой. Гэр бүлийн харилцаа сайхан байх нь танд таатай мэдрэмж төрүүлнэ. Зарим үйл явц хэтэрхий энгийн санагдах болно. Та адал явдалтай аялал төлөвлөж эхлэх бололтой.

Матар: Од эрхсийн нөлөө амьдралын үйл явцыг хурдасгаж байна. Таны оюун ухаан өнөөдөр гэрэлтэх болно. Аз жаргалаар гэрэлтсэн танд элдэв муу бодол бага төрөхөөр байна. Бусад хүмүүс танд татагдах тул хүмүүсийг удирдах эсвэл олон нийтийн арга хэмжээ зохиоход амархан байх болно.

Хумх: Өгөөмөр сэтгэл эргэн тойрондоо хайр энхрийллийг түгээнэ. Бусдын алдааг өршөөл уучлалаар хүлээн ав. Харилцаа холбоонд эерэг уур амьсгал давамгайлж байна. Гэр бүлд халуун дотно байдал үүсэх тул сайн өдөр болно. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөдтэйгээ бага зэрэг зугаацан цэнгэхэд таатай үе.

Загас: Амьдралдаа юу өөрчлөх хэрэгтэйг мэдэхийг хичээ. Хэрэгтэй өөрчлөлтийг сорьсон туршилт хий. Хэчнээн сайн сэтгэнэ, төдий чинээ сайн үр дүнд хүрнэ. Санхүү асуудалтай байсан ч хэрэгцээтэй мөнгөө үрэхдээ бүү санаа зов. Өөрийгөө сэргээх аргаа заавал мөнгөөр хэмжих хэрэггүй. Амьдралаас таашаал авна. Дуртай зүйлдээ санаа тавь. Үр хүүхдүүдтэйгээ хамт байх хором мөчөө аз жаргалтай дурсамж үлдээхийг хичээ.

Таны сурталчилгаа