Манай улс түгжрэл хариуцсан сайдтай болоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч автомашины дугаарын хязгаарлалтаас өөр нүдэнд харагдах ажил хийхгүй байгаа талаар олон нийт шүүмжилж байгаа. Мөн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг зохион байгуулсан ч шаардлага хангаагүй, ашиглалтын хугацаа дууссан хуучин автобуснууд оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
Тиймээс Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар хариуцлагаа хүлээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгчээ.
Энэ талаараа тэрбээр бүлгийн хуралдааны дараа олон нийтэд мэдээлнэ гэв.