“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой авах арга хэмжээний талаарх тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулж УИХ-д танилцууллаа. Тогтоолын төсөлд дараах хэд хэдэн чухал асуудлыг тусгалаа.
-2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд болон харьяат болсон Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх,
-2024 оны 01 дүгээр сараас хойш төрсөн иргэдэд 1072 хувьцаа олгох,
-2021, 2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны хувьцааны ногдол ашгаа аваагүй иргэдэд ногдол ашгийг хуваарилах,
-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад худалдсан, эсвэл суутган тооцуулсан иргэд хүсэлт гаргасан тохиолдолд хувьцааг нэрлэсэн үнэ буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломж олгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгалаа.