Цаг үеийн мэдээ

Фанкшенл фитнесийн багийн УАШТ UG Palace ордонд сүүлийн өдрөө үргэлжилж байна. УАШТ-ий үеэр олны танил эрхмүүдээс бүрдсэн гурван баг кроссфитийн хүнд дасгалуудыг хийн өрсөлдсөн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татлаа. 

Cool Team-ийн бүрэлдэхүүнд "Фантастик" продакшны жүжигчин Б.Баярбат, фитнесийн дасгалжуулагч Б.Доржхүү, сагсчин Э.Түшиг, фитнесээр сонирхон хичээллэдэг С.Удвал нар багтсан бол Crazy Team-ийн бүрэлдэхүүнд "Фантастик"-ийн жүжигчин Э.Алдар, бодибилдингийн тамирчин Ч.Тэмүүлэн, Б.Мөнхчимэг болон сагсан бөмбөгийн "Хасын Хүлэгүүд" багийн тамирчин А.Азбаяр нар байна. 

Харин Strong багт волейболын тамирчин, улсын гарди Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн, бодибилдингийн тамирчин Ч.Хатанболд, сагсан бөмбөгийн тамирчин Э.Дөлгөөн, Г.Хасбазар нар багтсан юм. 

Тамирчид echo bike дээр 200 калори шатаах, 60 см өндөр тавцан дээр 60 удаа үсэрч гарах, гар дээр суниах зэрэг мэргэжлийн тамирчдын хүнд хэцүү дасгалуудыг хийн өрсөлдсөн. 

Жүжигчин М.Баярбатын хувьд дасгалуудаа мэргэжлийн тамирчдаас дутахааргүй гүйцэтгэж, бусдаасаа ялгарч байв. 

Одоо гурван багийнхан элстэй шуудай өргөх, турникээс дүүжлэгдэх, гэдэсний таталт хийх зэрэг сүүлийн хүнд сорилтуудыг хийж гүйцэтгэсний дараа ялагч багийн нэр тодрох юм. 

Таны сурталчилгаа