Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг наймдугаар багт Ардчилсан намаас Ч.Батжаргал нэр дэвшиж байна. Наймдугаар багийн иргэд их азтай юм. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл Чойжилын Батжаргалыг бүтээн байгуулагч, спортыг дэмжигч, шилдэг бизнесмен гэж товч тодорхойлж болно. Ч.Батжаргал орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлж аймагтаа анх удаа хэрэглээний халуун усыг нэгдсэн байдлаар шийдсэн “DZ tower”, “DZ аpartment” зэрэг орон сууцны төслүүдийг амжилттай, чанартай хэрэгжүүлсэн. Энэхүү хоёр төслийн орон сууцаас өөр Даланзадгадад хэрэглээний халуун устай орон сууц одоогоор байхгүй нь яах аргагүй сумын хэмжээнд давуу тал юм.

Тэрбээр “Шанх транс” ХХК-ийг үүсгэн байгуулж өдгөө 130 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Цаашид ч наймдугаар багтаа жижиг дунд бизнесийг хөгжүүлэх олон санаа түүнд бий. Түүний удирддаг “Шанх транс” ХХК нь 2023 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр нэрлэгдсэн. Тэр ийм л хариуцлагатай иргэн.

Хэрэв тэр ИТХ-д сонгогдвол сургууль, цэцэрлэг,  үерийн уснаас хамгаалах суваг шуудуу зэрэг олон ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатайг олж харсан. Өмнөговь аймаг уул уурхайн бүтээгдэхүүнээрээ улсын томоохон төсвийг бүрдүүлдэг. Аймагтаа энэхүү хөрөнгө оруулалтын эргэлтийг төвлөрүүлж чадвал жижиг дунд бизнес хөгжиж, ажлын байрууд бий болох боломжтой. Аймгийн иргэдтэй хийсэн уулзалтаар ажлын байрыг нэмэгдүүлэх санал хүсэлт их ирсэн. Үүнийг бий болгох боломж Өмнөговьд бүрэн бий. 

Мөн Ч.Батжаргал “ӨМНӨГОВЬ ШАНХ ТРАНС” клубийг үүсгэн байгуулж, хувийн зүгээс дэмжиж, волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар яваа. Тус клуб Үндэсний дээд лиг болон улсын чанартай 20 гаруй тэмцээнээс 18 медаль хүртэж, клубийн тамирчин Б.Батсуурь 4 улсад легионер тоглогчоор уригдан тоглож, дэлхийд Өмнөговийн төдийгүй Монголын нэрийг цуурайтуулж байна. Волейболын спорт нь сонирхогч үзэгчээрээ сүүлийн жилүүдэд хамгийн ихтэй спортод тооцогдож байна. Энэ нь өнгөрсөн хавар өсвөрийн улсын аварга шалгаруулах мини волейболын тэмцээнд 3 насны ангиллаар нийт 642 багийн 3200 гаруй хүүхэд оролцсоноор батлагдана. Ийм олон баг тамирчдыг хамарсан спортын уралдаан тэмцээн Монголд бараг үгүй юм.

Түүний нэр дэвшиж буй Цагаан булаг наймдугаар баг дэд бүтцэд, төвдөө хамгийн ойр. Гэвч иргэдийн асуудлыг төрд хүргэх дуу хоолой дутмаг тул хөгжлөөс хоцорсон баг гэж хэлж болохоор. Иргэдийн орлогод нийцсэн орон сууц, дахин төлөвлөлт, сургууль, цэцэрлэг энэ багт нэн шаардлагатай. Айл өрхтэйгөө хаяа зэрэгцдэг Дулааны цахилгаан станцын утаа тортог, дуу чимээ, үерийн усанд автдаг зэрэг тулгамдсан асуудал ихтэй. Энэ асуудлуудыг шийдэхэд бүрэн боломж байгааг тэр олж харсан. Дахин төлөвлөлтийг наймдугаар багаасаа эхлэн хийж, шийдсэнээр засмал зам нь дагаж шийдэгдэх учиртайг мөн тэрбээр олж харжээ. Тиймээс наймдугаар багаа хөгжлийн өөр түвшинд хүргэх хүсэл зорилго өвөрлөн иргэдээ сонсож, асуудлуудыг эрэмбэлж, гарц шийдэлд хүргэхээр зорьж явна. 

Цагаан булагийн наймдугаар баг нь аймгийн ард иргэдийнхээ хүнсний хангамжийг бүрдүүлэх, нутгийнхаа эрүүл хөрсөнд ургасан эко ногоо, жимс жимсгэнээр ард иргэдийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү багийн ард иргэдийн амьжиргаа, бизнесийн эх үүсвэрийг дээшлүүлэх, жилийн 4 улирлын турш иргэдээ эрүүл хүнсээр хангах зорилгоор тариаланч ногоочдод газар, тоног төхөөрөмж, ногооны агуулахаар хангах, эдийн засаг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь чухал. Үүний тулд эдгээр ажлуудыг бодлогын хэмжээнд авч үзэж, орон нутгийн хүнсний хангамжийг цогцоор хөгжүүлэх боломж, чадвар, нөөц бүрэн бий. Энэ бүхнийг эзэмшсэн мэргэжлийн давуу тал, хийсэн ажлын туршлагаараа Ч.Батжаргал хийж чадах хүн.

Даланзадгад сумын Цагаан булагийн наймдугаар багт Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Батжаргалд итгэл үзүүлбэл тэрбээр энэ бүхнийг шийдэх түвшинд ажиллах зорилго дүүрэн бий.

Таны сурталчилгаа