"Баян болох, баян амьдрах амархаан. Япончууд Оросоос Курилийн дөрвөн арлаа 28 тэрбум ам.доллараар худалдаж авъя гэхэд тэд өгсөнгүй. Тэгвэл Монголын газар нутгийг тэр жишгээр худалдья гэвэл гурван триллион доллар хүрнэ. Монголоо тэгж худалдаад хүн бүр нэг сая ам.доллар өвөртлөөд гадагшаа явж сайхан амьдарья. Монголын гуравхан сая хүнийг шингээчих газар нутаг дэлхийд хаа ч бий. Харин хаа нэгтэй очоод хэрхэн яаж амьдрах юм бэ. Яаж ч амьдарч чадахгүй. Хүн болж төрсөний чинь илтгэх цорын ганц зүйл бол Монгол эх орон чинь юм. Үүнийгээ худалдчихаад хаа хүрэх билээ дээ. Өнөө цагийн удирдагчид болон орчин цагийн залууст санах, сэрэх, бодох юм их л байна даа."
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
Зочин
2020-09-28
tiim e ene unen.