Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Анандын  багш Изүцү ояката 58 насандаа таалал төгсчээ. Тэрбээр  сэкивакэ цолтой бөх байсан бөгөөд 1994 онд Изүцү дэвжээг нээж байжээ. Мөн Мэргэжлийн Сүмо бөхийн холбооны Тойргийн барилдаан хариуцсан дэд тэргүүний алба хашиж байсан юм байна. 

Изүцү дэвжээ ганцхан цолтой бөхтэй бөгөөд тэр нь М.Ананд аварга юм. Мөн доод зиндаанд хоёр ч бөх барилддаг аж. Тус дэвжээ цаашдаа өөр дэвжээнд нэгдэх үү, эсвэл өөр туслах ояката нь авч явах уу гэдэг удахгүй тодорхой болох биз ээ.

Таны сурталчилгаа