Цаг үеийн мэдээ

 - Амстердам хотод байдаг “Тэнгисийн дүрмийн эмхэтгэл” хамгийн том номонд тооцогддог. Номын өндөр нь хоёр метр, өргөн нь нэг метр, зузаан нь хагас метр.

-  “Шулмын библи” гэдэг нэрээр бас нэрд гарсан “Гигасын хууль”дэлхийд хамгийн хүнд номонд тооцогддог. Чехийн нэг лам библийн шулмын тусламжтайгаар ганцхан шөнийн дотор бичсэн гэх домог байдаг юм. Гар бичмэлийн нийт жин нь 75 килограмм.

- Италийн аугаа их зураач, зохион бүтээгч Леонардо да Винчигийн бичсэн “Лестерийн хууль” ном дэлхийд хамгийн үнэтэй номонд тооцогддог. Энэ нь ном гэхэд ном ч биш, харин аугаа их сэтгэгчийн бүтээлүүдээ бичсэн дэвтэр юм. Тэр үүндээ дэлхийн байгуулалтын тухай өөрийн санаа бодлыг бичжээ. Одоо Билл Гейтст байгаа энэ ном 30,8 сая ам. доллараар үнэлэгддэг байна.

- Библийн судар хамгийн их тархсан номын хувиар энэ жагсаалтад оржээ. 1815-2000 онд 4 тэрбум орчим хувийг худалдсан байна.

- Болгарын баруун өмнөд нутагт бунхнаас олдсон гар бичмэл хамгийн эртний номонд тооцогддог байна. Одоо энэ ном Софи хот дахь Болгарын үндэсний музейд байдаг юм. Номыг олсон хүн түүнийг музейд авчирч өгч, ингэхдээ нэрээ хэлэхийг хүсээгүй байна. Гар бичмэл 2500 жилийн өмнөхийнх бөгөөд 4 кратын алтаар бүрсэн зургаан хуудастай юм.

                                  

- 2002 онд Гиннессийн номд орсон хамгийн жижиг ном нь оросын уран гартны бүтээсэн 0,9х0,9 мм-ийн хэмжээтэй ном юм. Уг номонд А.П.Чеховын “Хамелеон” өгүүллийг хэвлэжээ.

                                        

- Агата Кристи хамгийн нэртэй зохиолчоор тодорсон юм. Түүний 78 зохиол гадаадын 44 хэлээр орчуулагдаж  2 тэрбум орчим хувь худалдагдсан байна.

- Хамгийн том ном нь Их Британийн парламентын баримт бичгүүд бөгөөд эдгээр нь 1112 боть болжээ. Бүх номын жин нь 3300 килограмм. Үүнийг өглөөнөөс орой хүртэл уншихад зургаан жил орчмын хугацаа шаардагдах гэнэ.

 - Бүр 19 дүгээр зуунд эхлэж, 20 дугаар зуунд бусад хүний дуусгасан В.Гриммийн редакторлосон “Герман хэлний толь”-ийг дэлхийн хамгийнх том толь гэж үзэж болно. Толь 33 ботиос бүрддэг бөгөөд 33519 хуудастай ажээ.

 

Таны сурталчилгаа