Иргэн Э нь Жүр Үр компанийн бялууг идэх явцад мод залгиж хоол боловсруулах замын эрхтэн системдээ мэс ажилбар хийлгэн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тухайн мэдээлэлд Жүр Үр компаниас тайлбар мэдээлэл хийлээ.
Тайлбар мэдээлэлд
Жүр Үр бэйкеригийн хэрэглэгч, үйлчлүүлэгчид та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Та бүхэндээ иргэн “Э”-ийн сошиал орчинд тавьсан мэдээллийн талаарх тайлбар мэдэгдлийг хүргэж байна.
Иргэн “Э” нь, хоол боловсруулах замын эрхтэн системдээ мэс ажилбар хийлгэн, гадны биетийг \3см урт мод\ авахуулсан тухай мэдээллийг сошиал орчинд тавихдаа “Жүр Үр Бэйкерийн бүтээгдэхүүнийг идэх явцад хамтад нь залгиж, эрүүл мэндээрээ хохирлоо” гэсэн мэдээллийг хамт тавьжээ. Энэхүү асуудлаар иргэн Э нь манай компани дээр ирж уулзан энэхүү хохирлоо нөхөн төлүүлэхээр тодорхой хэмжээний мөнгө өгөхийг хүссэн ба энэ хүсэлтийг нь биелүүлбэл дахин гомдол мэдүүлж, мөнгө нэхэмжлэхгүй байх болно хэмээн мэдэгдсэн.
Хэрвээ манай компани иргэн “Э”-ийн хүсэлтийг биелүүлбэл “хахууль өгч, гэмт үйлдлээ нуун дарагдуулсан” гэсэн үндэслэлээр хуулийн хариуцлага хүлээх тул, “Бид таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Юуны өмнө та Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг үнэн мөнийг тогтоодог эрх бүхий байгууллагуудад хандан шалгуулаарай. Хэрвээ манай компанийн буруутай үйлдлээс таны эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдвол бид хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээх байр сууриа өөрт нь илэрхийлсэн. Гэвч иргэн “Э” нь мэргэжлийн байгууллагад хандахаас татгалзаж, “Жүр Үр” ХХК-ийг шууд буруутгасан \баримтаар нотлогдоогүй\ мэдээллийг олон нийтэд түгээж байна.
Иймээс энэхүү асуудлаар манай компани холбогдох байгуулагуудад хандан үнэнийг тогтоолгохоор хүсэлт гаргасан байгаа бөгөөд тэдний дүгнэлт шийдвэрийг хүлээж байна. Дүгнэлтээр манай компаний буруутай үйл ажиллагаанаас үүдэж иргэн “Э”-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Иргэн “Э”-ийн тавьж байгаа мэдээлэл нь хэрэглэгч та бүхнээс бидэнд итгэх итгэлийг сэвтүүлж, “Жүр Үр” компанийн 1200 ажилтны хичээл зүтгэлийг үнэгүйдүүлж, ажлын байрны найдвартай байдлыг ганхуулж байгаад гүнээ харамсаж байна.
Мөн иргэн “Э”-ийн биеэрээ амссан эрүүл мэндийн асуудалд санаа зовниж байгаа бөгөөд таны бие хурдан эдгэрч, тэнхрэхийг хүсье" гэжээ.
BryanTelry
2024-09-19
Модные заметки по созданию стильных луков на любой день. Обзоры стилистов, события, все дропы и шоу. https://moismi.ru/info/704-kak-otlichit-originalnuyu-veshch-balmain-ot-poddelki-osnovnye-sovety/