Үндэсний үйлдвэрлэгч "Түмэн шувуут" ХХК “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн тарьж, арчлан ургуулж буй 170 мянган мод, 60 га талбайн зүлгэнд зориулж 30 тонн органик бордоо хандивлалаа.
Аз жаргалыг үйлдвэрлэгч ”Түмэн шувуут” ХХК нь анх 2004 онд үйл ажиллагаагаа эхэлснээр Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг дангаараа бэлтгэн нийлүүлж байна. Шувууны аж ахуй нь хуучнаар Шувуун фабрикт байрлан, 18 га газар, 13000 м2 талбай бүхий үйлдвэрийн барилга байгууламжтай ба нийт 350.000 өндөглөгч тахиатай, нэг ээлжиндээ 80.000 толгой дэгдээхэй бойжуулах, 153.600 ширхэг өндөг дарах хүчин чадал бүхий инкубаторын цехтэй. Мөн өдөрт 200.000 ширхэг өндөг үйлдвэрлэн худалдан борлуулдаг бөгөөд орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн бүрэн автомажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэр юм.