Цаг үеийн мэдээ

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь баярын өдрийн баярын хурлаа хийж, 2021-2022 оны хичээлийн жилд хамтдаа бүтээсэн амжилт бүтээлээ дүгнэж, багш нарын баярын өдрийг угтан шилдгүүдээ тодрууллаа. 

Оны шилдэг сургуулиар ТЕАТРЫН УРЛАГИЙН СУРГУУЛЬ

Оны шилдэг тэнхимээр Хөгжмийн урлагийн сургуулийн ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ТЭНХИМ болон Театрын урлагийн сургуулийн ЯРИХ УРЛАГИЙН ТЭНХИМ

Оны шилдэг судлаач багшаар Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч Б.МӨНХБАДРАЛ

Оны шилдэг уран бүтээлч багшаар Хөгжмийн урлагийн сургуулийн багш Ш.ӨЛЗИЙБАЯР

Оны шилдэг зөвлөх багшаар Радио телевиз медиа урлагийн сургуулийн багш Ө.ЦЭНД-АЮУШ

Оны шилдэг залуу багшаар Театрын урлагийн сургуулийн багш Т.ЦЭНД-АЮУШ нар тус тус тодорлоо. 

Соёл урлагийн их сургуулийн эрдэмтэн доктор, профессор багш, ажилтан та бүхэндээ багш нарын баярын мэнд дэвшүүлье! 

Таны сурталчилгаа