XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн билээ.
Барилдааны хоёрын давааны дараах байдлаар том цолтой зарим бөхчүүд өвдөг шороодсон байна. Тухайлбал:
Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн начин А.Хишигдоржид
Улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн начин Б.Бат-Эрдэнэд
Улсын заан Б.Батмөнх аймгийн харцага Б.Ренчинжүгдэрт
Улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн заан Т.Батсүрэнд тус тус ялагджээ.
Хүчит бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр 13:00 цагт эхлэх бөгөөд Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй шилдэг бөхчүүд зодоглоно.
Монгол түмний хүсэн хүлээдэг уламжлалт сар шинийн барилдаан сонирхолтой өрнөж байна.