Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Авто тээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймаг дахь салбар, Болд төмөр, ерөө гол ХХК-тай хамтран 5000м2 талбайд “Онцгой төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлээд байна.

“Онцгой төгөл” цэцэрлэгт хүрээлэнд 1030 ширхэг голт бор, 840 ширхэг шар хайлаас буюу нийт 2 нэр төрлийн 1870 ширхэг модыг тарьж суулгасан бөгөөд бүтээн байгуулалтын ажил гурван жилийн хугацаанд үргэлжилнэ.

Мөн анги, салбарууд 7 төрлийн 5571 ширхэг, алба хаагчид 13 төрлийн 1757 ширхэг, аймгийн Онцгой байдлын газрын хэмжээнд 13 төрлийн 7328 ширхэг мод тарьж, ургуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Таны сурталчилгаа