Энэ долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд зургаан сарын хугацаанд онц дэглэм тогтоож тусгай төлөөлөгч томилон ажиллуулж буй. Уг асуудалтай холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хэлэхдээ:
Төрөөс гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байна. ХЗДХ-ын сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт хууль хяналтын байгууллага, Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тушаалтнууд орсон. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс гарахдаа 60 доллар хилийн цаана очихдоо 120-180 доллар болдог. Энэ дундах зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлнэ. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд байгаа. Үүнд манай нэр бүхий парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлээд. Цаана нь дахиад манай нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Зарим зүйлд хатуу хандаж байж энэ бүхнийг шат дараатай цэгцлэх ёстой хэмээжээ.