2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас харьцангуй 10-80 см бага зузаантай мөс өнөөдрийн байдлаар бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Энэ нь мөсний чанарын хувьд хэврэг, аюултай байгааг илтгэнэ.
Цаашдаа нийт нутгаар дулаарах хандлага үргэлжилж байгаатай холбоотойгоор, нуурууд болон голуудын дагууд мөсийн чанар муудаж, хэврэгшиж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс ОБЕГ-аас мөсөн дээгүүр явах, зам товчлох гэх мэт авто тээвэр хийхийг хатуу хориглохыг онцгойлон зөвлөж байна. Ийм аюултай нөхцөл байдалд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах нь иргэдийн амь нас, аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэнэ.