Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2025.02.24-03.02) нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 107 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Нийт дуудлагын 92 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 1 нь газар хөдлөлт, 1 нь боом өвчний дуудлага байжээ.