Цаг үеийн мэдээ

МҮБХ-НООС ГУРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБАН ЁСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос 2025 оны гуравдугаар сард зохион байгуулах албан ёсны үйл ажиллагаа болон үндэсний бөхийн барилдааны хуваарийг олон нийтэд зарлалаа. 

03.15 (Бямба) 13:00 цагт

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан

03.16 (Ням) 13:00 цагт

Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан

03.21 (Баасан)

Аймаг, сумын үндэсний бөхийн холбоодын анхдугаар чуулган

03.22 (Бямба) 13:00 цагт

Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан

03.23 (Ням) 11:00 цагт

Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

03.29 (Бямба) 15:00 цагт

"Бест буйдан" ХХК-ийн нэрэмжит "АЛТАН БАЗЕР" чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан

03.30 (Ням) 13:00 цагт

“Богд хан уулын хишиг” Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан

Эдгээр барилдаануудыг бөх сонирхогчид МҮБХ-ны зохион байгуулсан газар, телевиз болон цахим платформуудаар үзэх боломжтой. Барилдаанд оролцох бөхчүүдийн бүртгэл, зохион байгуулалттай холбоотой мэдээллийг тус холбооны албан ёсны сувгуудаас авах боломжтой.

Таны сурталчилгаа