Хонь:Хүмүүсийн хандлага болон зарим нөхцөл байдал өнөөдрийн өнгийг найдваргүй харагдуулах бололтой. Итгэж болохооргүй хүнд хэн байсан ч сэтгэл зүрхний нууцаа нээх хэрэггүй. Ажлын стресс, үүрэг амлалт нь үл ойлголцлыг үүсгэж мэдэх ч та хүссэн үр дүндээ хүрч чадна. Үйл явдлыг урьдчилан мэдрэх чадвар ажил хэргээ биелүүлэх боломжийг өгнө. Өөрийн мэдлэг чадвараа амжилттай шийдвэр гаргахад сайн ашиглах нь үнэхээр үр ашигтай байна.
Үхэр:Буруу мэдээллээс болж бизнесийн гэрээ хэлцэл сааталд орж магадгүй. Ам дамжсан яриаг сайн нягталж байж, үнэн гэдэгт итгэлтэй болох хэрэгтэй. Санхүү, эдийн засгийн гадаад нөхцөл байдлыг хянахад цаг зав гарга. Өөрийн төлөвлөгөөний юуг засах хэрэгтэй болохыг эргэн хар. Бүрэн мэдээлэл аваагүй бол өөрийн дураар санаагаа өөрчилж болохгүй. Баримталдаг зарчим, үзэл санааг тань өөрчилж магадгүй шинэлэг нөхцөл гарч ирж магадгүй байна.
Ихэр:Өнөөдөр төлөвлөснөө амжуулахын тулд хамтын хөдөлмөрийг сайн ашиглах нь хамгийн зөв арга болно. Харин шинэ хүнтэй нөхөрлөхдөө болгоомжтой ханд. Хайр дурлалд асуудал үүсвэл таны санасан бодсон болгон буруу санагдах бололтой. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж, цагийг амар тайван орчинд өнгөрүүлэх арга ол. Мөн боломжтой бол бусдын төлөө санаа тавьж, буяны үйлсэд бага ч болов хувь нэмрээ оруулаарай.
Мэлхий:Зоригтой бөгөөд өөртөө итгэлтэй байдал таныг олны анхааралд оруулна. Өөрийн гадаад үзэмждээ анхаарах цаг. Эртний мөрөөдөл бодлыг тань бүхэлд эзэмдэж байна. Гэхдээ хэт хурдан өөрчлөлт хийх гэж оролдох нь таныг түрэмгий нэгэн болгож харагдуулах магадлалтайг үргэлж санаж яв. Хэрэгтэй газраа хэрэгтэй цагтаа байж чадах мэдрэмжээ хөгжүүл.
Арслан:Амралтын өдрөө буруу хэмнэлээр өнгөрүүлбэл биеийн дархлаа муудах бололтой. Буруу зуршлаа тэвчин, согтууруулах ундаанаас хол бай. Энэ өдөр ойр дотнын харилцаа холбоог бататгах болон уран бүтээлч хүмүүстэй ярилцахад таатай. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлалтай. Гэр бүлтэй хүмүүст дотно харилцаагаа бэхжүүлэх боломж гарна.
Охин:Өнөөдөр сонирхолтой хүмүүстэй уулзах эсвэл шинэ газар аялах зэрэг сайхан амралт болно. Амьдралын энгийн хэвшмэл байдлаас зугтах хандлага бий болно. Гэхдээ таны зан ааш хувирч, бодлогогүй шийдвэр гаргах магадлалтай. Үүнээс болж нөхцөл байдал урьдчилан таамаглашгүй болно. Ийм байдлаас болж өөрийн үүрэг хариуцлагаас зугтаж болохгүй. Энэ нөлөө аяндаа арилж, амьдрал хэвийн болно гэдэгт итгэ.
Жинлүүр:Удахгүй тэмдэглэх ямар нэг баяр наадмын бэлтгэл энэ үед завгүй байлгах бололтой. Яарсан, бодлогогүй үг хэл нь таныг хүндэлж явдаг хэн нэгнээ гомдооход хүргэж байна. Харин цагийг нь олсон аятайхан магтаал таныг чимэх болно. Зарим хүмүүс өөрийн гэсэн бизнес хийх санаагаа олж чадна. Нөлөө бүхий хүний үр ашигтай зөвлөгөө танд хэрэг болно.
Хилэнц:Од эрхсийн нөлөөгөөр өөртөө итгэх итгэл нэмэгдэж эрч хүч ихсэх болно. Энэ өдөр сайн чаддаг зүйлээ хийж, өөрийгөө харуулах үе. Гэхдээ зарим талаар холимог хандлага цухалзах тул саад бэрхшээлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Аюултай үйл ажиллагаанд оролцохоос зайлсхий. Аливаа асуудлыг эвээр шийдэх арга зам байх л болно.
Нум:Гэр бүлийн амьдралдаа санаа зовно. Хувийн болон албан ажлыг зэрэг амжуулахын тулд их хичээх хэрэгтэй болно. Санхүү мөнгөний шаардлага их байх тул гэр бүлдээ цаг зав гаргахад хүндрэлтэй байна. Ийм үед чухал бус ч заавал хийх ажилдаа итгэлтэй хэн нэгнийг олж туслуулах хэрэгтэй. Аль болох амьдралын идэвхтэй байдлыг чухалчлах нь сайн үр дүнг хэзээ нэг цагт авч ирнэ.
Матар:Энэ өдөр эд хөрөнгийн асуудал гэр бүлийн харьцаанд муугаар нөлөөлөх магадлалтай. Та өөрчлөлт хийхийг хүснэ. Гэвч таны мөнгө санхүүгээ хэрхэн сайжруулах талаар бодолтой зарим хүн санал нийлэхгүй болов уу. Залуу хүмүүс зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Хосууд хайрын харьцаандаа хэрүүл маргаан гаргах хэрэггүй.
Хумх:Өөртөө таалагддаг хүмүүстэйгээ сайхан орчинд амар. Сайхан харилцаа танд дахин шинээр төрсөн мэт сэтгэгдэл төрүүлж, тулгарсан бэрхшээлийг даван гарах хүсэл зориг өгнө. Эрүүл мэндийн асуудал таны хувьд нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Зүгээр сууж биеэ чагнахын оронд эмчид хандан, ямар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг судал.
Загас:Ажил хэрэгт од эрхсийн нөлөө ойлгомжгүй хандлага илгээх тул аль болох биеэ барьж, хянамгай тайван байхыг анхааруулж байна. Хэн нэгэнд өөрийнхөө үзэл бодлыг батлах гэж улайрах хэрэггүй. Хүлээцтэй байж чадсан хүмүүст амжилт ирэх магадлалтай. Хэрэв хурал цуглаанд үг хэлэх болбол сайн бэлдсэнээр эерэг хариу, зөв үр дүн гарна гэж найдаж болно. Эмх цэгцтэй бөгөөд уран тод үгнүүд дотроос нь тань ундрах тул таны сэтгэл зүй бэлэн байх болно.