Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын алба болон иргэдээс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн “Хүзүүвчийн шил болон Овоот уулаас буусан шар ус Хатгал тосгоны 1, 2 дугаар хорооны  айл өрхийн хашаа, жорлон руу орж улмаар Хөвсгөл нуурт цутгаж бохирдуулах эрсдэл үүсээд байна” гэсэн мэдээллийн дагуу 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хатгал тосгоны захирагчийн алба, Онцгой байдлын гал унтраах, аврах 069-р ангитай хамтран нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. 

Үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх, холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар сум орон нутгийн удирдлагууд болон Онцгой байдлын албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа. Мөн үерийн уснаас Хөвсгөл нуурт цутгаж байгаа хэсгээс дээж авч аймгийн Цаг уур орчин шинжилгээний газрын лабораторийн шинжилгээнд хамрууллаа хэмээн Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаанаас мэдээллээ. 

Таны сурталчилгаа