Цаг үеийн мэдээ

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Тодруулбал: Налайх дүүргийн 2 дугаар хороо “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 320 суудалтай өргөтгөлийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил бүрэн дуусаж ашиглагчид хүлээлгэн өглөө.

Тус барилга нь А,Б,В блок бүхий 2 давхар барилга: Хувцас солих өрөө, гал тогоо, хоолны заал, спорт заал, ариун цэврийн өрөө, агуулах, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай бөгөөд гаднаа сагсан бөмбөгийн талбай, талбайн теннисийн талбай, хөл бөмбөгийн талбай, авто зогсоол бүхий тохижилттой юм. 

“Эрдмийн оргил” цогцолбор сургууль нь 1780 суралцагчтай 2 ээлжээр хичээллэдэг бөгөөд тус өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн суралцагчдыг нэмж бүрэн хамруулах боломжтой болж байна. 

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Гоо ван консалтинг” Ерөнхий гүйцэтгэлийг “Цамхаг констракшн” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Таны сурталчилгаа