Цаг үеийн мэдээ

Австралийн Брисбэн хотын газар доогуурх ус зайлуулах хоолойд гацсан эрэгтэйг 30 гаруй цагийн дараа аварчээ. 38 настай эрэгтэй гар утсаа ус зайлуулах хоолой руу унагаасан тул авах гэж байгаад гацсан тухайгаа ярьсан байна.

Гэвч Күйнслэнд мужийн цагдаа нар уг эрэгтэй авто зам дээр осол гаргасан тул ус зайлуулах хоолой руу зугтааж орсон байж болзошгүй гэж мэдээлжээ. Эрэгтэйг ням гарагт 16:20 цагийн үед гарсан авто замын ослын буруутан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. Ослын үеэр сэжиг бүхий тээврийн хэрэгсэл цагдаагийн машиныг мөргөжээ. 

Ус зайлуулах хоолойн хажуугаар өнгөрч явсан хүн холбогдох албаны хүмүүст дуудлага мэдээлэл өгснөөр эрэгтэйг олсон байна. Түүнийг аврах үед хөл гар нь шалбарсан, биеийн дулаанаа алдсан байдалтай өвдгөөр татсан бохир усан дотор байжээ. 

Эрэгтэйг олсон хүн түүнд туслахыг хүссэн боловч эхэндээ өөрөө гарчихна гэж хэлжээ. Маргааш нь эргээд ирэхэд эрэгтэй гарч чадаагүй байсан ба амьсгал нь хүндэрч биеийн байдал нь таагүй байсан тул гал сөнөөгчдөд дуудлага өгсөн байна. 

Эх сурвалж: BBC.com

Таны сурталчилгаа