Цагаан идээг Монголчууд махны дутагдаж байгаа шим тэжээлийг нөхвөрлөх зорилгоор хэрэглэдэг бөгөөд Монголын Уламжлалт Анагаах Ухааны ном сударт ийнхүү зөвлөжээ.
Өрөм:
Амтлаг, исгэлэн амттай, шингээлтийн сүүл амт нь исгэлэн, хүнд, ширүүн тослог чанартай. Уураг ба тосны зүйл баялаг тул шим тэжээл сайтай. Дуршил нээх, хор тайлах, бадганыг арилгах, биеийг тамиржуулах үйлдэлтэй. Цайнд хийж идэхэд хий, шарыг дарах, хоол ундны шингээлт сайжруулж, хоолонд дур оруулдаг.
Аарц:
Хүч тамир сэлбэх, нойрыг уртасгах, дуслыг үүсгэх, бадган арвижуулах бөгөөд баас хатаах үйлдэлтэй.
Ааруул:
Амтлаг, исгэлэн амттай. Хүнд тослог чанартай. Үйлдэл нь хоолны дуршил нэмэгдүүлэх, судлын сүв зөөлрүүлэх, бадганыг арвижуулах, хор тайлах, биеийг тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус, хар цай зэрэгт хийж шүүсийг нь уухад элэг цөсний эмгэг, цус хөөрснөөс болж толгой өвддөг хүнд сайн нөлөөтэй. Ааруулыг шүдлэн хонины махтай шөлөнд буцалгаж уухад удаан чанартай хий ханиадыг дардаг. Гэдэс ходоодны хямралаас болж гүйлгэж суулгахад ааруулын шөл уулгахад дарагддаг.