Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 30 2024.08.04 НЯМ ГАРАГ 

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР 

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна 

Наран ургах, шингэх: 05:33-20:24 

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Гал 

Аргын тооллын наймдугаар сарын 4, Адъяа гараг. Билгийн тооллын 30, Үнэг одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 05:33-20:24. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа