2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Та санхүүгийн байдал ямар байгаагаас үл хамааран хүссэн зүйлээ авахыг хичээнэ. Энэ таны хувьд хамгийн чухал зүйл гэж үзсэнээс болох байх. Нарийн чимхлүүр үйл ажиллагаа амжилттай болохоос гадна зөн билэг, мэдрэмж нэлээд өндөр байна. Хувийн амьдралд гарах сайн сайхан өөрчлөлт бүр танд аз жаргалыг мэдрүүлнэ.
Үхэр: Дотнын хүмүүс, үнэнч найз нөхөд үзэл санаа, үйл хэргээрээ нэгдэж чадвал зорьсондоо бүрэн хүрч чадна. Хэн хэнийхээ зөвлөгөө, саналыг анхааралтай сонсож, авахыг нь авч ажилдаа тусгахад алдахгүй. Чухал шийдвэрийг зөн совин эсвэл ямар нэгэн мэргэ төлөгчийн хэлснээр хийх хэрэггүй. Бодит байдалдаа дүгнэлт хийж байж, шийдвэрээ гаргаарай.
Ихэр: Мөнгө санхүүтэй холбоотой ажлаа бусдад найдах хэрэггүй. Өмнөх ажлаа цалгардуулах нь танд таагүй нөхцөл байдлыг авчирч болзошгүй тул ямар ч зүйлд хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Шийдэхэд бэрх асуудалтай тулгарч магадгүй. Холбоо харилцаагаа бататгаж, чухал уулзалтуудад оролцсоноор та багагүй мэдээлэл олж авч чадна. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг зөв ашиглах үе.
Мэлхий: Ахмад настан болон нөлөө бүхий хүмүүсийн зөвлөгөөг авахаас татгалзах хэрэггүй. Бусдын тусламжгүйгээр шийдэж чадахгүй олон зүйлтэй нүүр тулгарах болно. Эрүүл мэндээ анхаар. Энэ өдөр эрүүл мэндэд таагүй нөлөөлж болохуйц хурц хоол хүнс болон буруу зуршлаас хол байхыг зөвлөж байна. Ялангуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Арслан: Ихэнх хүмүүс эрч хүчээ алдаж байгааг мэдэрнэ. Мөнгө санхүү, бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа хянуур анхаарал болгоомжтой байгаарай. Хийх байгаа ажлын төлөвлөгөөг хянаж, учир дутагдалтай зүйлд шүүмжлэлттэй хандахыг хичээ. Алдаа гарах магадлал өндөр байна. Өөрийгөө хянахад цаг заваа харамгүй зориулаарай.
Охин: Ахмад настай хүмүүс энэ үед эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Биеийн дархлаа доройтсон, сульдсан байж мэднэ. Мөн ойр дотнын хүмүүст тань анхаарал халамж туйлын их хэрэгтэй байна. Бичиг баримттай холбоотой ажил амжилттай бүтнэ. Цаг үеэ олсон оновчтой шийдэл санаачилга тань ажлыг тань ахицтай дэвшилтэй болгох боломжтой.
Жинлүүр: Олон хүмүүстэй уулзах боломж гарна. Бусдын ур чадвар, туршлага мэдлэгийг судлах хэрэгцээ нэмэгдэнэ. Нөлөө бүхий хүмүүсийн хүрээлэлд орж чадах ч өөрийн бусдад хүндлэгдэх авьяас чадвараа таниулах боломж тэр бүр олдохгүй. Заримдаа амьдрал тань салаа замын уулзварт ирсэн мэт санагдана. Ямар замаар амжилтад хүрэх вэ гэдгээ шийдэж чадахгүй гацах бололтой.
Хилэнц: Хувийн харилцаа болон сэтгэл санааны байдлаас хамааран үйл хэргээ явуулах, асуудалд явцуу хандах хэрэггүй. Аливааг эргэцүүлэн бодоход их таатай байх бөгөөд аль болох ганцаараа байхыг хичээгээрэй. Зарим хүмүүсийн байр сууринд том өөрчлөлт гарах төлөвтэй. Хамт олны дунд аливаа таагүй зүйл гарахаас сэргийлээрэй.
Нум: Хариуцлагатай байж, бусдын итгэлийг алдахгүй байх нь чухал өдөр. Бусдын ажил хэрэгч чанарыг хүндэлж, санал бодлыг нь сайтар сонс. Олдсон боломжийг ашиглан мөн бага зэрэг азтай байсан тохиолдолд та бүрэн амжилтад хүрнэ. Харин хувийн харилцаандаа хариуцлага алдсанаас зарим нэг хүндрэл гарч мэднэ. Өмнөх амьдралаа хэтэрхий сөхөх хэрэггүй.
Матар: Танд аз тохиох мэдрэмж ихэснэ. Зүрх сэтгэлдээ хүсэж мөрөөдөж байсан хүнтэйгээ уулзаж учрах болно. Шинэхэн хосуудын хамтын амьдрал бат бөх, урт удаан хугацаанд хамт байхыг од эрхэс амлаж байна. Ажлын харилцаанд сонин содон үйл явдал бага байх бөгөөд саад бэрхшээл ч гарахгүй хэвийн үргэлжилнэ. Харин алдаа гарвал ямар ч ажил гараас гарахгүй ихээхэн цаг үрэх бололтой.
Хумх: Хүн хүнээс илүү тэсвэр тэвчээрийг гарган, хүлээцтэй хандах нь танд хожим их хэрэгтэй болно. Ажил үйлс тань бүтэлгүй байсан ч биеэ барьж байхгүй бол уг асуудлыг бүр дэвэргэн, аюулд орж болзошгүй. Хосуудын харилцаа олны анхааралд өртөж мэднэ. Ганц бие бүсгүйчүүд хайр сэтгэлийн харилцаандаа анхаарна. Тэдний хувьд өөрийн хүсэмжит хүнтэйгээ учрах боломжтой.
Загас: Дуртай зүйлийнхээ төлөө цаг нар, нойр хоолоо умартан гүйнэ. Энэ сонирхол нь таны мөнгө, орлого олж буй ажлаас тань ч чухал санагдаж мэднэ. Нэг зүйлд хэт улайрвал бүх чухал зүйлээ хойш тавихад хүрч мэднэ. Хариуцлагатай байхыг хичээ. Хайр дурлалын харилцаандаа анхаарч, мөрөөдлийн болзоондоо явах, үзвэр үйлчилгээ үзэх зэргээр романтик орчныг бий болго. Хайр халамжаа харамгүй түгээ.