Шар будааны ач тустай шинж чанарын тухай, ялангуяа бөөрний өвчлөлд хэрэглэх тухай олон сайт, форум , нийтлэлүүдийн доорх комментээр бичиж, дурдсан байдаг. Энэхүү нийтлэлд ардын эмчилгээний анагаах увидаст аргын тухай хамгийн түгээмэл зөвлөгөөнүүдийг нэгтгэн толилуулсан болно
Жор#1 Нэг аяга (хэмжээ нь стакан, цаашид аяга гэх) шар будааг бүлээн усаар угааж, 3 литрийн шилэнд хийнэ. Дээр нь халуун ус нэмнэ. Шилээ дулаан зүйлээр хучиж, ороогоод өрөөний хэвийн температурт байлгана. Дараачийн өдөр нь шилэн дэх усны гадаргуу дээр хөвсөн цагаан шингэн бий болно. Энэ нь л таны хэрэглэх эм бий болсон гэсэн үг
Уг шингэнийг хүссэн үедээ, ямар ч хэмжээгээр хамаагүй ууна. Шингэн дуусмагц шар будаан дээрээ дахин буцалсан ус нэмж, хандлана. Шар будааны амт амтагдахгүй, шингэний амт нь өөрчлөгдвөл дахин шинээр хандалж ууна.
Шар будаа нь бөөр, шээс боловсруулах эрхтэн тогтолцооны системийн үйл ажиллагаа, тухайлбал бөөр цэвэрлэх, бөөрний чулуу гаргах, эмэгтэйчүүдийн өвчин, цистит хөдөлснийг намжаах шидтэй хүнс юм. Давсагны чулуутай үед онцгойлон ач тустай бөгөөд шар будааны ханд хэрэглэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа чулуу нь хайлж, элсжиж улмаар шээсээр хөөгдөн гардаг байна.
Жор #2 Уг болсон явдлыг бөөр нь ажиллагаагүй болсон өвчтөнг эмчилж байсан аргаа барсан байсан эмч ярьсан байна. Шар будааны ач тусаар нэгэн өвчтөн эдгэрсэн юм. Тэр өвчтөн нь ханиадны (грипп) дараах хүндрэлээс улбаатай шээсний замын үрэвсэл болж, шээсээ гадагшлуулж чадахгүйд хүрсэн байжээ. Тэр өвчтөн эмнэлэгт байхад биеийн байдал нь бүр доройтож, 2 хоног шээсээ гадагшлуулагүй, бөөр нь ажиллагаагүй болж бөөрний дутагдалд (уремия) орж эхэлсэн байна. Ийм өвчтэй хүний бөөр нь ажиллахаа байж, гурваас илүү хоног бараг амьдардгүй учраас ойр дотныхон нь түүнтэй салах ёс хийж эхэлсэн байна.Эмнэлэгт шөнө ирсэн нэгэн өвчтөн түүний аминд оржээ. Юу болсныг асууж мэдээд, нөхрөөсөө шар будаа яаралтай авчир гэж захижээ. Шөнө дөл, 3 цаг болж байсан хэдий ч, шар будааг хурдан авчирчээ. Шар будааг хандлан хоолны халбагаар бөөр нь ажиллахаа байсан өвчтөндөө 10 минут тутам уулгаад, 8 цагийн дараа гэхэд шээс нь ялгарч, шээж эхэлсэн. Би өөрөө ч гайхсан! Одоо өөрийн практик эмчилгээнд бөөрний өвчлөлийн үед шар будаа хэрэглэхийг зөвлөдөг болсон.
Хагас аяга шар будааг сайтар угааж, литр ус нэмээд 7 мин буцалгана. Хэсэг хугацаанд хандалж байлгасны дараа ямар ч хязгаарлалтгүйгээр уух хэрэгтэй. Шар будааг зутан (каша), шөлөнд мөн хэрэглэж болно. Шар будааг ийнхүү хэрэглэхэд илүүдэхгүй, хор болохгүй ба эмчилгээнд үнэхээр эерэг нөлөө үзүүлнэ.
Жор #3 Бөөр, давсаг, шээсний замын эрхтэний үрэвслийн үед шар будаагаар эмчлэх
3 литрийн шилний тэн хагасаар шар будаа хийж, дээрээс нь дүүртэл нь буцалсан ус хийгээд, сайтар хутгаж дээрээс нь юмаар хучаад хонуулна. Шингэнийг нь ялган авч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өдрийн турш ууна. Курс эмчилгээ нь долоо хоногийн турш байна. Үлдсэн шар будаагаа хаялгүйгээр зутан (каша) хийж идэж болно. Шар будааны өтгөн шүүсийг өдөр бүр хэрэглэхдээ шинээр найруулж хэрэглэнэ.
Шар будаатай дараачийн жорын дагуу шээс боловсруулах эрхтэн тогтолцооны үрэвслийн үед мөн хэрэглэнэ.
Нэг аяга шар будааг сайтар ялгаж цэвэрлээд, хүйтэн усаар угаана.Шар будаагаа 3 литрийн шилэнд хийгээд, 2 аяга буцалгасан бүлээн ус хийж, 3 минутын турш гараараа эрчимтэй хутгана (өндгийг хөөсөртөл хутгадаг шиг). Бий болсон цайвар шингэнийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ууна.
Жор # 4 Бөөр, циститийг шар будаа, эмийн ургамлаар эмчлэх ардын эмчилгээний арга.
2 хоолны халбага шар будааг угаана. Дээр нь 2 аяга буцалсан ус хийнэ. Гал дээр тавьж, будаагаа хутгаж, буцалгана. Буцалмагц, галаа унтраагаад 1 минут байлгасны дараа шүүж аваад дараах схемийн дагуу ууна.
Эхний өдөр- цаг тутам 1 хоолны халбагаар
2 өдөр- цаг тутам 3 хоолны халбагаар
3- 7 дахь өдрүүдэд- хоол идэхээсээ өмнө, өдөрт 3 удаа аягаар ууна.
Шар будааны хандыг уухаас гадна шээс хөөдөг эмийн ургамал мөн хэрэглэнэ. Шээс хөөх ургамал нь аньс, цангис, нохойн хошуу г.м.
1 хоолны халбага алирсны навчин дээр (брусника-алирс-аньс) 1 аяга буцалсан ус хийж, таглаад 5 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрсний дараа нь шүүж аваад, шингэнийг нь өдрийн турш бага багаар ууна.
1 хоолны халбага жимсэн дээр (оросоор толокнянка-“медвежьи ушки англиар bearberry, манай оронд ургадаггүй, цангистай төстэй жимс, латин нэршил Arctostaphylos) 1 аяга буцалсан ус хийж, таглаад 5 минут зөөлөн гал дээр буцалгана. Гал дээр нь хагас цаг байлгаж, хандлана. Хандыг хоол идэхээсээ 30 минутын өмнө, өдөрт 3 удаа аяганы гуравны нэг хэмжээгээр бүлээнээр нь ууна
Жор # 5 Шар будаа, цангис жимсээр бөөрөө цэвэрлэх. (оросоор клюква, англиар cranberry ).
Энэхүү арга нь бөөр цэвэрлэхээс гадна, өндөр даралтыг бууруулж, ясны эд эсийг бэхжүүлдэг байна.
Шар будааг үрсжүүлж ургуулна, ингэхийн тулд шар будаан дээр ус хийж, дээр нь марлиар хучиж нахиалтал нь хэд хоног хүлээх хэрэгтэй. Соёолсон үрийг угааж, хатаана. Ямар нэгэн хольц нэмэлгүйгээр энгийн каша шиг буцалгаж болгоно.
Энэхүү шар будааны зутанг цангис жимстэй хольж, өөр ямар ч хольцгүйгээр-масло, давс, элсэн чихэргүйгээр иднэ. Ийм хоол нь таны бөөрөнд таатай амралтыг мэдрүүлнэ. Та ийнхүү хэрэглэснээр бөөрөө цэвэрлэхийн хажуугаар бөөрний доторх элс, салст, бохирдол, үрэвслээс салах ба шээсний замын эд эрхтэн, бөөрний эд эсийг сэргээх гайхалтай үр дүнд хүрэх болно.