2025 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Төлөвлөсөн ажлаа бүгдийг биш ч гол хэсгийг нь амжуулах гэж зорь. Удахгүй томоохон бизнесийн үйл ажиллагаа эхлэхийн тулд хөрөнгө мөнгө хэрэгтэй болно. Аз одонд хэт найдалгүй, ашигтай зүйлд хөрөнгө оруулах нь ирээдүйд хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Өөртөө анхаарал илүү тавь. Энэ цагт эрүүл мэндээ илүү хамгаалах нь чухал.
Үхэр: Аливаа үйл ажиллагаанд хэт дэврүүн сэтгэлээр хандах хандлагатай байна. Энэ үед аливаа учралыг байдаг л зүйлд тооцож, аль болох тайван бай. Хөөрүү байдал, тэсвэргүй зан ямар ч ашиг авчрахгүй. Од эрхэс тогтвортой байдлыг дэмжих тул хүлээцтэй байх нь тохиромжтой. Холын замд жолооны ард болгоомжтой бай.
Ихэр: Сарын эхнээс санхүүгийн нөхцөл байдлаа дордуулахгүйн тулд ажилдаа дүгнэлт хийж, сайтар төлөвлө. Сэтгэл санааны байдлаас шалтгаалан ажлаа түр хойш нь тавьж, анхаарлаа өөр зүйлд хандуулах хүсэл төрнө. Гэхдээ зарим асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байна. Хувийн санаачилгатай байдалдаа анхаар
Мэлхий: Олон талт төлөвлөгөө хэрэгтэй мэт харагдавч, хэтэрхий самгардвал таагүй байдлыг авч ирнэ. Энэ өдөр илэрхий алдаанаас аль болох хол байгаарай. Өөрийн зарчмаа хамгаалах шаардлага гарч ирнэ. Шинэ өөрчлөлт бүхнийг өөр болгохгүй ч бусдын сонирхлыг татна. Энгийн харилцаатай байсан хүнтэйгээ илүү ойлголцон, ажил хэргийн түнш болно.
Арслан: Амьдралд томоохон боломж нээх ажлыг эхлэхэд таатай цаг үе. Харин хэтэрхий их нэр хүнд хөөцөлдөх нь хохирол учруулж магадгүй. Энэ үед уужуу сэтгэл ба биеэ барих чадвар танд хэрэгтэй, Бодлоготой, суурьтай үйл ажиллагаа явуулах юм бол хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж гарч ирнэ. Та ирээдүйн том амжилтынхаа суурийг тавина.
Охин: Анхаарлаа нэг л зүйл дээр төвлөрүүлэх өдөр. Чухал асуудалдаа анхаарлаа төвлөрүүлж, цаашдын төлөвлөгөөгөө нарийн боловсруул. Бусадтай муудалцаж болзошгүй. Өдөөн хатгалга ирнэ. Бизнесээ өргөжүүлэхэд саад бэрхшээл их байсан ч шийдвэрээ гарга. Эргэлзэх хүслээ дарж, эрс шийдэмгий байх хэрэгтэй.
Жинлүүр: Ихэнх хүмүүст томоохон тусламж дэмжлэг хэрэг болно. Зээл авч ажил хэргээ өргөтгөх хүсэл төрнө. Амжилтад бүү яар. Энэ цаг үед олон зүйлийг дахин нягтлан үзэх шаардлагатай байна. Таны эрүүл мэнд муудаж магадгүй тул хууч өвчнөө хөдлөхөөс урьдчилан сэргийл. Ажлаа хурдан амжуулах гэхээс илүү сайн төлөвлөөрэй.
Хилэнц: Тодорхойгүй үйл ажиллагаанд шууд оролцохдоо болгоомжтой хандаарай. Хэл амнаас холхон бай. Хажуудаа байгаа итгэлтэй хүмүүсийг сонсох хэрэгтэй. Алдаа гаргасан ч юу ч болоогүй юм шиг тайван, сэтгэл хангалуун бай. Таны зарим саналыг үл мэдэгдэх шалтгаанаар хүлээн авахгүй байх бололтой. Илүү дутуу олон юм бодож толгойгоо өвтгөх хэрэггүй.
Нум: Танд сайн тунгаан бодох асуудал байна. Гэхдээ шийдвэр гаргахгүй удаан байх нь эргэн тойрныхонд буруу ойлголт төрүүлнэ. Сайтар төлөвлөж чадсан ажлаа хэрэгжүүлж ашиг орлого олох боломжтой. Гаднын нөлөөгөөр үүсэх эмх замбараагүй байдал буруутай мэт мэдрэмж төрүүлнэ. Ийм үед нэг бол сүсэг бишрэлд бүхнийг даатгах эсвэл юу ч болоогүй мэт хэнэггүй дүр эсгэхээс өөр аргагүй.
Матар: Бизнесийн өрсөлдөөн хайр найргүй байхыг шаардах бололтой. Дотоод нөхцөл байдлаа ил гаргаж болохгүй. Өрсөлдөгчийн сул талыг олж ашигла. Өс хонзон санах байдал илрэх магадлалтай. Гомдоосон хэн нэгэн хүнээс хариугаа авах хүсэл төрнө. Хүч хэрэглэх аргаар үүнийг шийдэж чадахгүй. Илүү зөв арга ухаанаар энэ асуудлыг даван гарах хэрэгтэй.
Хумх: Ажил хэргээсээ сэтгэлийн ханамж авахгүй байж мэднэ. Өөртөө санаа тавихгүй бол хэт мэдрэмтгий болно. Амьдралаа өөрчлөх талаар сайн бодож тунгаа. Дотоод сэтгэлээ чагна. Хүн бүрийн сэтгэлд нийцэх гэж бүү өөрийгөө зовоо. Амар хялбар амжилт бүү мөхөөд. Энэ үед сонор сэрэмж илүүдэхгүй.
Загас: Өөртөө болоод хамт олондоо бүрэн итгэлгүй байснаас болж үйл ажиллагаандаа алдаа гаргаж болно. Маргаан зөрчилтэй үүсэхээс сэргийл. Аль болох тайван гэхдээ зарчимч байхыг хичээ. Бусдын буруу үйлдлийг засах ажилтай тулгарна. Шууд зааж зааварчлах гэхээсээ биеэр үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал.