Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Хийсч ирдэг аймшигт өвчин хөгшин залуу, баян ядуу, дарга цэрэг гээд хэнийг ч ялгадаггүй нь бичигдээгүй хууль. Тиймээс хүн болгон аюулт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах нь чухал. Гэвч УИХ-ын гишүүд амны хаалт зүүхгүй, энгэртээ нян устгагч зүүчихээд юу ч болоогүй мэт хуралдаж байгаа нь Эрүүл мэндийн сайдын анхаарлыг татжээ. Тэрээр хүн болгон амны хаалт зүүх ёстой гэдгийг УИХ-ын гишүүдэд анхаарууллаа.
УИХ-ын гишүүд бол иргэдийг төлөөлөн төрд ажиллаж буй хүмүүс. Энэ утгаараа олон нийтэд үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Үүнд амны хаалт тогтмол зүүж үлгэрлэх асуудал ч багтана. Харамсалтай нь УИХ-ын гишүүд маань сайнаас илүү саарыг үлгэрлэх болллоо.