Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул И.Сэр-Одод дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ГХЯ-нд экзекватурыг гардуулан өгчээ.
Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн шинээр томилогдсон Өргөмжит консул И.Сэр-Одод ажлын амжилт хүсээд Монгол Улс, Пакистан Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжүүлэх, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.