Цаг үеийн мэдээ

Covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:  "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 373 шинжилгээ хийгдлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд Сэлбэ, Ивээлэн, Баянбууралд амралтад байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа дууссан тул хоёр удаа лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг гарсан тул гэрийн дэглэмд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 243 хүн эмчилгээ хийлгэж байна. Замын-Үүдээр орж ирсэн хүмүүсээс нэг сэжигтэй тохиолдлын сорьц ирж байна" гэлээ.

 

Таны сурталчилгаа