Өнөөдрийн байдлаар дэлхийн 210 оронд коронавирусийн 2 сая гаруй өвчлөл бүртгэгдээд байна. Коронавирусийн цар тахлын дэгдэлт нь дэлхий нийтийн эдийн засаг тэр дундаа энтертаймент, худалдаа үйлчилгээний салбарыг бүхэлд хамарсан хямралыг үүсгээд байгаа билээ. Харин энэ л хүнд хэцүү үед соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор нийгмийн хариуцлагын хүрээнд түрээслэгч нартаа хандсан санхүүгийн арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
Тодруулвал “Зайсан Хилл” цогцолбор 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос эхлэн түрээсийн төлбөрийг 50% хөнгөлөөд байсан бол 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд түрээсийн төлбөртөө 100 хувь хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.