Цаг үеийн мэдээ

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын төслийг хэлэлцүүлж батлууллаа.

УИХ-ын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хуулийн ажил олгогч болон даатгуулагчийг шимтгэлээс чөлөөлөх, бүртгэх ногдуулалт хийх, тайлагнах, хяналт тавих, хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан аж ахуйн нэгж, байгууллагыг тодорхойлох, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батлахаар заасны дагуу энэхүү журмыг боловсруулсан юм.

Дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болсон. Үүнд:

Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН, хамаарна.

Төрийн бус байгууллага үүнд хамаарна.

Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна. 

Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна. 

Уг зургаан сарын хугацаанд иргэдийн 1-3 дугаар сард төлж байсан нийгмийн даатгалын дунджаар нь НДШ төлсөн хэмээн дэвтэрт нь бичилт хийнэ. Мөн ААН, байгууллагын дээрх хугацаанд төлсөн дүнгийн дунджаар чөлөөлнө.

Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд НДШ-ээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн энэ хэмжээнээс дээш дүнгээр НДШ-ээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилтээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн.

Ирэх долоо хоногт НДЕГ Татварын ерөнхий газраас мэдээлэл авч, арга хэмжээг дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулна.

Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН, байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд багтана.

Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ААН, байгууллагыг хамруулах эсэх тухай заалт хуульд байхгүй. Харин торгууль, алданги тооцохгүй гэж орсон. Өртэй л гэдгээрээ тэмдэглэгдээд явна.

45,000 орчим ажил олгогч, 700,000 ажилтан 800-900 тэрбум төгрөгийн НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ. Одоогоор 45 мянга орчим аж ахуй нэгж, 700 мянга орчим даатгуулагч энэ хөнгөлөлтөд хамаарагдаж, 900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.

 

 

Таны сурталчилгаа