УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Б.Батзориг гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлаар тооллогын комисс гаргаж, нууц санал хураалт явууллаа. Нууц санал хураалтад оролцсон нийт 47 гишүүний 27 нь дэмжсэнээр Б.Батзоригийг гишүүнээс нь чөлөөллөө.
Б.Батзориг энэ сарын 3-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгөөд байсан юм.